Журмын төсөлд санал авч байна
Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэж заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А-26 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам"-д харилцагчийг цахимаар таньж мэдэх (eKYC)-тэй холбоотой нэмэлт өөрчлөлт (хуудас 9-10) оруулах төсөлд олон нийтээс санал авахаар хүргүүлж байна.
Саналыг munkhgerel.z@mongolbank.mn хаягаар ирүүлнэ үү.
Журмын төсөлтэй энд дарж танилцана уу.