Монголбанкны Хяналтын зөвлөл, МБХ-ны орон тооны бус гишүүд томилогдлоо
УИХ-ын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд болон Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томиллоо.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл болон УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар Монголбанкны Хяналтын зөвлөл, Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоол болон томилогдсон гишүүдийг биечлэн танилцууллаа.
Монголбанкны Хяналтын зөвлөлд:
Дарга:
Нинжбатын Ууганбаатар
Гишүүд:
- Сугарын Лхагвадорж
- Гэрэлтийн Тэлмэн
- Тунсагийн Тэлмэн
- Ундраагийн Хосжаргал
- Данзанбалжирын Энхжаргал
- Гомбын Эрдэнэбаяр;
Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр:
- Намсрайн Батнасан
- Раднаасэдийн Даваадорж
- Батбаатарын Мөнхзаяа
- Бямбажавын Энх-Амгалан нар тус тус томилогдов.
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн дагуу Монголбанкны Хяналтын зөвлөл болон Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилдог.