Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн хуралдаан 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Сангийн яамны хурлын танхимд зохион байгуулагдлаа. Тус хуралдааныг Сангийн сайд Б.Жавхлан даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад холбогдох албаны хүмүүс хуралдаанд оролцлоо.
Хуралдаанаар Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны тайлан болон Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийн талаар тус тус хэлэлцэв.