Монголбанк

Буцах

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Огноо: 2016/08/08

Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хуралдаан 2016 оны 08 дугаар сарын 08-ний өдөр Монголбанкинд боллоо. Тус хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Монгол Улсын эдийн засагт үүссэн нөхцөл байдал, авах арга хэмжээний саналын тухай илтгэлийг танилцуулж, хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн “Монгол Улсын Үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх стратеги”-ийн төслийг хэлэлцэж, хамтарсан тушаалаар батлахаар тогтов.

 

СТБЗ-ийн Ажлын алба

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.