Монголбанк

Буцах

Монголбанк эхний хоёр сарын байдлаар 1567 кг алт худалдан авлаа

Огноо: 2018/02/27

Монголбанк 2018 оны 2 дугаар сард 438.6 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 741 кг алт авч байснаас 302.4 кг-аар бага буюу 40.8%-иар буурсан үзүүлэлттэй байна.

2018 оны 2 дугаар сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш бага байгаагаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 102,833.87 төгрөг байлаа. Монголбанкны алт худалдан авах үнэ бага, алт олборлолтын хэмжээ бага байгаагаас шалтгаалан Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ буурсан үзүүлэлттэй байна.  

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.