Монголбанк

Буцах

Мэдэгдэл

Огноо: 2018/03/30

Зарим нэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гаргасан мэдээлэлтэй холбогдуулж энэхүү тайлбарыг гаргаж байна.

ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк бодлогын арга хэмжээг ОУВС-тай харилцан зөвшилцсөний үндсэн дээр хэрэгжүүлж байна. Мөнгөний бодлогын шийдвэр гаргахдаа инфляцийн төлөв, төлбөрийн тэнцлийн төлөв, макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг харгалзан үздэг. Инфляци зорилтод төвшинд тогтворжиж төлбөрийн тэнцэлд дарамт учруулахааргүй байгаа тул бизнесийн идэвхжлийг дэмжих, өрийн дарамтыг харгалзан дахин санхүүжилтийн өртөгийг бууруулах зорилгоор бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгох шийдвэр гаргаад байна.

МОНГОЛБАНК

 2018.03.30

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.