Монголбанк

Буцах

Технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжлийн талаар хэлэлцүүлэг хийв

Огноо: 2018/08/03

Монголбанк технологийн компаниудыг оролцуулсан “Технологийн дэвшил, шинэ ололтод суурилсан санхүүгийн, бүтээгдэхүүн үйлчилгээний цаашдын төлөв ба шаардлагатай зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Монголбанкны Мөнгөний бодлогын газар удирдан And global, Mobi finance, Lab fintech Mongolia, KK TT, Itools, компаниуд болон Монголын банкны холбоо оролцож өөрийн нэвтрүүлж буй шинэлэг технологийн  шийдлүүдийн талаар танилцуулж, санал солилцон мэдээллээ хэлэлцүүлэв.

Энэхүү хэлэлцүүлгээр санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, түргэн шуурхай бас аюулгүй найдвартай байдлыг хангахад төдийгүй зардал багатай хүргэхэд технологийн шинэ ололтод тулгуурласан бүтээгдэхүүнийг хэрхэн бий болгох тухай яригдлаа. Мөн үеэр хэдийгээр Монгол Улсын технологийн компаниуд хөгжил дэвшилд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхийн хөгжилтэй зэрэгцэн нэвтрүүлэхээр зорьж байгаа төдийгүй дэлхийн зах зээлд эхнээсээ гарч эхэлж байгаа ч цаашид тулгарч болох асуудлуудын талаар төвлөрч санал солилцлоо.

Монголбанк зохицуулагч байгууллагын хувьд өнөөдрийн хэлэлцүүлгээр санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, технологийн байгууллага хооронд мэдээлэл солилцох бололцоог бүрдүүлсэн төдийгүй тэдэнд үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн зохицуулалтыг хөгжлийн хурдтай нийцүүлж байх шаардлагын талаарх санал хүсэлтийг нь сонсч харилцан зөвлөлдлөө.

Үүний цаад ач холбогдол нь хэрэглэгч санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг технологи ашиглан хурдан шуурхай, аюулгүй найдвартай авах боломжоор хангагдаж хүртээмж нь нэмэгдэх төдийгүй үйлчилгээ үзүүлж байгаа банкуудад үйл ажиллагааны зардал хэмнэгдэх юм. Олон улсад хийгдсэн судалгаагаар хадгаламж, зээл, автомат бэлэн мөнгөний машин зэрэг бидний хүртэж байгаа санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх аргачлалыг илүү хялбаршуулж, технологийн дэвшилтэй уях шаардлага бий болсныг нэгэнтэй дүгнэжээ. Манай улсын хувьд ч мөн дэлхийтэй хөл зэрэгцэх алхамаа тавихаар төрийн болон хувийн хэвшлийнхэн ийнхүү хамтран ажиллаж эхэллээ.

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.