Монголбанк

Буцах

“Мөнгө – Санхүү – Баялаг” сэтгүүлийн долоо дахь дугаар хэвлэгдлээ

Огноо: 2018/08/27

Эдийн засгийн судалгаа, шинжилгээний “Мөнгө-Санхүү-Баялаг” сэтгүүлийн энэ удаагийн дугаарт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос бэлтгэсэн “Эдийн засгийн хүндрэлийг давж, өсөлтийг дэмжих зорилт, цаашдын чиг хандлага” нийтлэл, “Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй өсөлтийн зарим асуудалд”, “Орчин үеийн мөнгө, санхүүгийн диалектик: улс төрийн эдийн засгийн талаас судлахуй”  өгүүлэл (орос хэл дээр), “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаас гаргасан зөвлөмж, “БНМАУ-ын Банкны хууль нь эдийн засагт хувьсгал хийсэн хууль мөн” өгүүлэл, зээлийн өндөр хүүний суурь шалтгаан, бизнесийн мөчлөг, зарим улс орнуудын эдийн засгийн аюулгүй байдал зэргийн тухай нийтлэгджээ.

Сэтгүүлийн энэхүү дугаарыг эрхлэн гаргахад ШУА-ийн Философийн хүрээлэн, ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн улсын их сургууль, Улаанбаатар Эрдэм их сургууль, Голомт, ХААН, Хас банкны судлаач, эрдэмтэн, мэргэжилтэн, УИХ-ын зарим гишүүд хамтран ажилласан байна.

Дашрамд мэдээлэхэд, Монгол Улсын банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр ажилладаг судлаач, мэргэжилтнүүд санал бодлоо илэрхийлсэн өгүүлэл, нийтлэлийг энэ оны гуравдугаар улиралд багтаан ирүүлбэл сэтгүүлийн арван нэгдүгээр сарын дугаарт хэвлэгдэх боломжтой ажээ.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.