Монголбанк

Буцах

Банкны ажилтныг мэргэшүүлэх сургалтын сертификатыг гардуулав

Огноо: 2018/12/12

Монголбанк, ХБНГУ-ын “Шпаркассе” Банкны Сан, Монголын Банкны Холбоо хамтран “Монгол Улсад банкны ажилтныг мэргэшүүлэх онол, практик хослуулсан сургалт болон Дэлхийн хуримтлалын өдрийг нэвтрүүлэх төсөл”-ийг  2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн.  Энэхүү төсөл нь банкны мэргэжилтний онол практик хосолсон сургалт болон хүүхэд залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын банк санхүүгийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилготой.

Төслийн хүрээнд ХБНГУ-ын “Шпаркассе” банкны сан, Монголын Банкны Холбоо хамтран арилжааны банкны иргэдтэй шууд харилцах ажилтнуудад зориулсан сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд сургалтад амжилттай оролцсон арилжааны 11 банкны 41 ажилтанд сертификат гардуулах ёслолын ажиллагаа болов.

Мөн энэ жилийн “Дэлхийн хуримтлалын өдөр-2018” аянд нийт 10 банк идэвхтэй оролцож, хүүхэд залуусын санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын ач тусыг тайлбарлан таниулахад анхаарч ажилласан. Аянд идэвхтэй оролцсон шилдэг 3 банкаар Тээвэр Хөгжлийн Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Голомт банкны хамт олон тус тус шалгарлаа.    

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.