Монголбанк

Буцах

“Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журам” сэдэвт танилцуулга сургалт болов

Огноо: 2019/06/21

Монголбанкны Хяналт шалгалтын газрын Тусгай хяналтын албанаас арилжааны банкуудын эрсдэл, комплаенс хариуцсан ажилтнуудад зориулж Монгол Улсын Засгийн Газрын 54 дугаар тогтоолоор баталсан “Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журам”-ыг танилцуулах, хэрэгжилтийг хэрхэн хангах талаарх сургалтыг Терроризмтой Тэмцэх Ажиллагааг Зохицуулах Зөвлөл болон Тагнуулын Ерөнхий газартай хамтран 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

 

Сургалтаар Терроризмыг болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг танилцуулж  “Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журам”-ыг хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөмж өглөө.

 

Мөн сургалтад оролцогчдын зорилтод санхүүгийн хоригийн талаарх өөрсдийн ойлголтыг илэрхийлж, тулгамдаж буй асуудлуудаа дэвшүүлэх хэлбэрээр харилцан санал солилцож идэвхтэй оролцлоо.  

 

Энэ удаагийн сургалтад нийт 12 банкны 30 ажилтан хамрагдлаа.   

 

Сургалтын материалтай доорх холбоосоор нэвтэрч танилцана уу.

 

фото зураг:

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.