Монголбанк

Буцах

Төлбөрийн системийн оролцогч байгууллагуудад зөвшөөрөл олголоо

Огноо: 2020/08/21

Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан финтек компанид төлбөрийн үйлчилгээний зөвшөөрлийн гэрчилгээг гардууллаа. Тухайлбал, хөдөлгөөнт банкны процессорын зөвшөөрлийг МОСТ Финтек ХХК-д, төлбөрийн картын процессорын зөвшөөрлийг М чат ХХК-д тус тус олгосон.

Зөвшөөрлийг гардуулах арга хэмжээнд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, Хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Ц.Алдармаа, МОСТ Финтек ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Оргил, М чат ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Буянтогтох нар оролцов. Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван “Үндэсний төлбөрийн систем тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг чанд сахин мөрдөж, хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлэн, нууцлал аюулгүй байдлыг хангаж түргэн шуурхай, найдвартай ажиллаарай” гэж хэллээ.   

 

Архив үзэх Ярилцлага, нийтлэл

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.