Монголбанк

Буцах

Дамдины Сүхбаатарын дурсгалын зоос худалдаалагдаж байна

Огноо: 2021/02/01

Монголбанкнаас эрхлэн гаргадаг дурсгалын зоос нь Монгол Улсыг дэлхийд сурталчлан таниулах төдийгүй түүх соёлоо өвлөн үлдээх зорилго бүхий өргөн утга агуулга, сэдвийн дор дүрслэн бүтээгддэг билээ. Энэхүү хүрээнд төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн алдар гавъяаг мөнхөлсөн цуврал дурсгалын зоосыг 2017 оноос  гаргаад байна. 2021 оны 2 дугаар сарын 2-нд Ардын төр засгийг үүсгэн байгуулагчдын нэг, цэргийн нэрт гарамгай жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсэн өдрийг тохиолдуулан Дамдины Сүхбаатарын дурсгалын зоосыг танилцуулж байна.

Уг зоос нь 50 грамм жинтэй, 50 мм-ийн хэмжээтэй мөнгөөр бүрсэн зэс зоос бөгөөд 2017 онд анх худалдаанд гаргаж байжээ.

Мөн Монголбанкы Эрдэнэсийн сангаас дурсгалын алт, мөнгө, зэс зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг борлуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг coin.mongolbank.mn цахим хуудас, 11-329677 утсаар авах боломжтой байна.

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.