Монголбанк

Буцах

Бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэлээ

Огноо: 2021/02/10

Монголбанк, Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас хамтран хэрэгжүүлж байгаа “Бичил жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн боловсрол олгох” сургагч багш бэлтгэх сургалтыг цахимаар амжилттай зохион байгууллаа. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн 3.3-т “иргэд, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлнэ” гэж заасныг үндэслэн Монголбанкнаас бусад байгууллагуудтай хамтран дэд хөтөлбөр боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Монголбанк, ХХААХҮЯ, СЗХ, Жижиг дунд үйлдвэрийн газар, Зээлийн батлан даалтын сан, БШУЯ-ны харья Насан туршийн боловсролын үндэсний төв, Нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төв, МҮХАҮТ, Монголын эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагуудын нийт 32 ажилтнууд сургагч багш бэлтгэх сургалтанд хамрагдлаа.

Сургалтыг Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч, мастер сургагч багш Маркус Лох, тус сангийн ажилтнууд болон Монгол Улсын эксперт багш нар хамтран орлоо. Энэхүү сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар нь цаашид БЖДҮ эрхлэгч нарт санхүүгийн боловсрол олгох сургалтуудыг хийхээс гадна дараагийн сургагч багш нарыг бэлтгэх юм.

 

ОЛОН НИЙТИЙН БОЛОВСРОЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.