Монголбанк

Буцах

Репо арилжаагаар банкуудад нийт 140 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо

Огноо: 2021/07/26

Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу Монголбанк 2021 оны 3 дугаар улирлын ээлжит репо арилжааг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Төв банкнаас 2-р улирлын үлдэгдэл 75.0 тэрбум төгрөгийн санхүүжилт дээр 3 дугаар улиралд 250.0 тэрбум хүртэл төгрөгийн санхүүжилтийг нэмж, нийт 325.0 тэрбум төгрөгийн репо арилжааг зарлав. Репо арилжаанд 3 банкнаас нийт 140.0 тэрбум төгрөгийн репо санхүүжилт авах санал ирүүлснийг Монголбанк бүрэн биелүүллээ.

Уг санхүүжилтээр банкууд 1) жижиг, дунд үйлдвэрлэл, 2) уул уурхайн бус экспорт, 3) үйлчилгээ, 4) боловсруулах үйлдвэрлэл, 5) хоёр зуу болон түүнээс дээш ажилтантай бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй этгээдэд зээл олгох юм.

Репо санхүүжилтийн зээлийг Хаан, Худалдаа хөгжлийн, Голомт, Төрийн,  Хас, Капитрон, Тээвэр хөгжлийн, Кредит, Богд банканд хандаж авах боломжтой.

Зээлийн шалгуур, нөхцөл болон хөтөлбөртэй холбоотой журам, тушаал зэрэг нэмэлт мэдээллийг Монголбанкны цахим хуудас дахь Репо арилжаа хэсгээс авна уу.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.