Монголбанк

Буцах

Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа

Огноо: 2018/11/27

Монголбанкны Хяналтын зөвлөлийн хурал  2018 оны 11 дүгээр сарын 23-нд боллоо. Тус хурал Монголбанкны Дотоод аудитын газрын 2018 оны эхний 3 улирлын үйл ажиллагааны талаар газрын захирал Д.Аюуш, Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын 2018 оны 10 дугаар сарын 30-ны байдлаарх үйл ажиллагааны тухай тус газрын захирал А.Энхжин нарын мэдээлэл, тухайн мэдээлэлтэй холбогдуулан Хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу, гишүүн Л.Ариунаа, Л.Дондог нарын гаргасан санал, дүгнэлтийг авч хэлэлцэж зохих шийдвэр гаргав. Монголбанкны санхүүгийн байдлыг сайжруулах талаар ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй болсныг тэмдэглэж, энэ талаар Монголбанкны дотоод аудитын газарт албан бичиг хүргүүлэхээр болов. Мөн тус газраас хийсэн аудит, хяналт шалгалтын ажилд дүн шинжилгээ хийж, мөрөөр нь ажиллах, техник, мэдээллийн технологийн чадамжийг дээшлүүлэх талаар дэмжлэг үзүүлэхийг Монголбанкны удирдлагад зөвлөхөөр шийдвэрлэв.

Эдийн засаг, санхүүгийн аливаа хүндрэлийг гэтлэн давах гол дархлаа бол гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх явдал гэдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрөх болсныг сайшааж, мөнгө, зээл, сангийн бодлого, хэрэгслийг улс орныхоо төлбөрийн чадавхийг дээшлүүлэхэд чиглүүлэх ёстой гэдэг дээр Хяналтын зөвлөлийн гишүүд санал нэгдэв.

Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах талаар зохиож буй судалгаа, түүний талаарх мэдээллийг Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа нар хийсэн. Мэдээлэлтэй холбогдуулан цаашид зээлийн нэгдсэн бодлоготой болох, зээлийн мэдээллийн санг боловсронгуй болгох, зээлдэгч нартай ажиллах механизм боловсруулах, хөндлөнгийн байгууллагуудтай Монголбанк хамтран банк бус санхүүгийн байгууллага, ломбардын зээлийн хэмжээг судалж, улсын хэмжээнд хүүний хэт их ялгаатай олон шатлалыг ойртуулах чиглэлээр ажиллахыг зөвлөв. 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.