Монголбанк

Буцах

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар экспортлогч, хөрөнгө оруулагчид, судлаачид байр сууриа илэрхийлэв

Огноо: 2019/11/29

Гадаад валютын нөөц сэдэвт хурлыг Монголбанкнаас санаачлан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Уг хурлаар Гадаад валютын албан нөөцийн хүрэлцээ болон эдийн засгийн гадаад эрсдэл, Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх боломж, тулгарч буй бэрхшээл хэмээх үндсэн 2 хэсэг бүхий салбар хуралдаан болов.  Хуралдаан тус бүрээр “Гадаад валютын нөөцийн хүрэлцээ”, “Эдийн засгийн гадаад эрсдэл”, “Монгол Улсын макро эдийн засгийн бүтээн байгуулалт” гэсэн илтгэлүүдийг  тавьж хэлэлцүүллээ. 

Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирч байгаа хэдий ч дунд хугацаанд Монгол Улсын эдийн засагт томоохон сорилтууд тулгарсан хэвээр байна. Гадаад зах зээлийн тогтворгүй байдал, гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд эрсдэлийн даван туулах бэлтгэлийг хангах үүднээс олон ажлыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх учиртай. Үүний нэг том ажил нь валютын нөөцийг цаашид нэмэгдүүлэх явдал юм.

Иймд “Гадаад валютын нөөц” сэдэвт хурлыг зохион байгуулж байгаа бөгөөд гадаад валютын орлоготой томоохон компаниудын төлөөлөл (уул уурхай, ноолуур, авто тээвэр), арилжааны банкууд, эдийн засгийн судалгааны байгууллагууд, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид болон холбогдох яам, агентлагийн эрх бүхий албан тушаалтнууд  оролцсон юм.

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.