Монголбанк

Буцах

“Нягтлах тусам аюулгүй” аяныг амжилттай хэрэгжүүллээ

Огноо: 2020/07/20

Монголбанк, ХААН банк, ЦЕГ-тай хамтран “Нягтлах тусам аюулгүй” аяныг 2020 оны 4 дүгээр сарын 20-ноос 6 дугаар сарын 20-ныг дуустал хугацаанд улс орон даяар амжилттай хэрэгжүүллээ. 

Монгол Улсын хэмжээнд эрүүгийн хуулийн 17.3-д заасан “Залилах” гэмт хэрэг 2018 онд 5372 удаа бүртгэгдэж байсан бол 2019 онд энэ тоо 7821 болж өссөн бөгөөд гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 165.6 тэрбум төгрөгт хүрч өсөөд байсан юм. Иймд Цагдаагийн байгууллагаас Монголбанк, Монголын банкны холбоотой хамтран олон нийтэд нөлөөлөх цуврал аяныг хэрэгжүүлснээр гэмт хэргийн тоо 2020 оны эхний 6 сарын байдлаар 2598 болж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 52.8 тэрбум төгрөг болж, буураад байна. 

Монголбанк, Монголын банкны холбоо, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба хамтарч залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны нэгдүгээр сард “Ятгах тусам нягтал” аяныг нэг сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд уг аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг зохион байгуулсан юм.

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.