Монголбанк

Буцах

Залуучуудад санхүүгийн боловсрол олгох сургагч багш нар бэлтгэгдлээ

Огноо: 2021/04/12

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2020 онд Монголбанк болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Үүний дагуу Монголбанкнаас залуучуудад санхүүгийн боловсрол олгох нийслэл, орон нутгийн 35 сургагч багш бэлтгэх хагас өдрийн цахим сургалтыг 4-р сарын 5-аас 9-ний өдрүүдэд зохион байгууллаа.

 

Энэ удаагийн сургагч багш бэлтгэх сургалт нь “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяны хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог байв. Сургалтад 9 дүүрэг, 21 аймгийн залуучуудын хөгжил хариуцсан ажилтнууд оролцсон бөгөөд цаашид бэлтгэгдсэн сургагч багш нар нь залуучуудад хувь хүний санхүүгийн боловсрол олгох ажлыг хэрэгжүүлнэ.

 

 

Олон нийтийн санхүүгийн боловсролын төв

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.