Монголбанк

Буцах

Монголбанк 2021 оны 9 дүгээр сард 2 тонн үнэт металл худалдан авлаа

Огноо: 2021/10/08

Монголбанк 2021 оны 9 дүгээр сард 2.0  тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 15.0 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.2 тн-оор буурсан үзүүлэлт юм.  

2021 оны 9 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 97.8 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 156.0 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 9 дүгээр сард 162,906.07 төгрөг байв.

График 1. 2020-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 2010-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2021 оны 9 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

 

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.