A-
A
A+

“Үндэсний ₮ төлбөрийн картын загвар”-ыг шинэчлэх санал авах

2024-12-25 09:10 | Дотоод

Үндэсний ₮ карт EMV технологийн чип стандартад шилжсэнээр картын нууцлал аюулгүй байдлыг хангах зорилгоор биет карт дээр карт эзэмшигчийн мэдээллийг хэвлэх шаардлагагүй болсон. Үүнтэй холбоотойгоор “Үндэсний ₮ төлбөрийн картын загвар”-ыг шинэчлэх шаардлагатай болсон тул холбогдох саналаа 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дотор enkhzaya@mongolbank.mn, tmunkhchimeg@mongolbank.mn  цахим хаягаар ирүүлж, бидэнтэй хамтран ажиллана уу. Загвар ЭНД дарж татна уу.