Монголбанк

Буцах

Монголбанкны хүний нөөцийн бодлого

Товч танилцуулга

Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч, Төв банкны хувьд Монголбанкны хүний нөөцийн хөгжилд баримтлах үндсэн чиглэл нь Монголбанкны аппаратыг цомхон, мэдлэг чадвартай ажилтнуудаар бүрдүүлж, банкны олон талт мэдлэг бүхий тогтвор суурьшилтай хүний нөөцтэй байх, хүний нөөцөө тасралтгүй хөгжүүлж байхад чиглэгдэнэ.

Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд заасан үйл ажиллагааны чиглэл, зорилтыг биелүүлэхтэй холбогдуулан банкны үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх хянан шалгагч, гадаад валютын улсын нөөцийг удирдах, эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах, мөнгөний бодлого боловсруулж хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажилтнуудыг бид Монголын болон олон улсын их дээд сургуулийг банк, санхүү, нягтлан бодох бүртгэлээр амжилттай төгсөж, Монголбанкны сонгон шалгаруулалтын шалгалтад тэнцсэн байх шаардлага тавьдаг бөгөөд англи хэлийг мэргэжлийн ажил гүйцэтгэх түвшинд эзэмшсэн, ёс зүйн хувьд төлөвшсөн, судалгаа хийж дүгнэлт гаргах, бодлогын баримт бичиг боловсруулах чадвартай байх гэсэн шалгуураар сонгон шалгаруулж авдаг юм.

Монголбанк ажилтан шалгаруулж авахдаа нийтэд нээлттэй, ил тод, шударга байдлыг эрхэмлэдэг. Монголбанк нь ажилтнуудаа урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллуулах, эрүүл, аюулгүй ажлын байрны нөхцөлөөр хангах, нийгмийн баталгааг сайжруулах зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэн ажилладаг.

Монголбанкны ажилтны ёс зүйг төлөвшүүлэх, идэвх санаачилгатай, урам зоригийг дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, мэргэшин суралцахыг дэмждэг.

Монголбанкинд гарсан ажлын байрны зарыг тухай бүрт нь өдөр тутмын сонинуудад мөн www.mongolbank.mn цахим хуудсанд байршуулна.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.