Монголбанк

Буцах

Мөнгө угаахтай тэмцэх Ази Номхон далайн болон Евроазийн бүсийн уулзалт болж байна

Мөнгө угаахтай тэмцэх Ази Номхон далайн бүсийн байгууллага, Евроазийн бүсийн байгууллагын хамтарсан типологийн хуралдаан болон мөнгө угаахтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх сургалт Улаанбаатар хотноо энэ сарын 23-наас 27-ны хооронд зохион байгуулагдаж байна. Монгол Улс анх удаагаа мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр олон улсын томоохон хуралдааныг нутагтаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн типологийн хуралдааны нэг онцлог нь Ази Номхон далайн бүсийн байгууллага, Евроазийн бүсийн байгууллага хамтран хуралдаж байгаа явдал юм. Энэхүү хуралдаанд Мөнгө угаахтай тэмцэх Ази Номхон далайн бүсийн байгууллага, Евроазийн бүсийн байгууллагын гишүүн орнуудаас нийт 250 гаруй төлөөлөгч оролцож байна. Мөн Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага /FATF/, Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг найман байгууллага ажиглагчаар оролцож байна.

 

 

Фото зураг:

 

 

 

 

 

 

Санхүүгийн мэдээллийн алба

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.