Монголбанк

Буцах

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл

 

Монгол Улсын мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцооны 2 дахь удаагийн харилцан үнэлгээ ФАТФ-ын шинэчлэн батлагдсан 40 зөвлөмжийн дагуу явагдсан билээ.

Харилцан үнэлгээний техник хэрэгжилтийн үр дүнтэй байдлын үнэлгээг хангах үүднээс Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 70 дугаар захирамжийн дагуу МУТСТ Үндэсний зөвлөлийг байгуулах шийдвэр гарсан юм.

Үндэсний зөвлөлийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулан, Сангийн дэд сайд, Гадаад харилцааны дэд сайд, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Улсын ерөнхий прокурорын орлогч, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга, Авлигатай тэмцэх газрын дэд дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, Гаалийн ерөнхий газрын дэд дарга, Татварын ерөнхий газрын дэд дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байна.

Тус зөвлөл нь Монгол Улсын харилцан үнэлгээний дүнг дээшлүүлэхийн тулд МУТС хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Засгийн газраас батлуулахаар хүлээгдэж буй мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх 2018-2020 онуудад хэрэгжих дунд хугацааны үндэсний стратеги хөтөлбөрийг хэрэгжүүлж, удирдан зохион байгуулах; Монгол Улсын МУТСТ үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулж уялдуулах үүрэгтэй билээ.

Монгол Улс 2018 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Үндэсний зөвлөл нь ХАЗ-өөс боловсруулсан “Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээний үр дүнг сайжруулах ажлын төлөвлөгөө”-г хэлэлцэж Монгол Улсын Засгийн газраар 2017 оны 12 дугаар сарын 6-нд батлуулав.

Тус төлөвлөгөө нь:

  • Хууль эрх зүйн орчин, зохицуулалтыг сайжруулах
  • Ерөнхий зохицуулалт, зохион байгуулалт
  • Хууль сахиулах байгууллагуудаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ
  • Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлэх арга хэмжээ
  • СМА болон бусад байгууллагын авч хэрэгжүүлэх арга хэмжээ

гэсэн 5 бүлэгтэй бөгөөд эдгээр бүлэгт багтах 42 төрлийн ажлыг СЯ, СЗХ, Монголбанк, ХАЗ, Үндэсний зөвлөл гээд 22 яам, агентлаг, зөвлөл 2018 оны 10 дугаар сар хүртэл хамтран хэрэгжүүлнэ.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.