Монголбанк

Буцах

Мөнгөний статистикт оруулсан өөрчлөлтүүд

Монголбанкны 2012 оны санхүүгийн тайланг баталгаажуулсан хөндлөнгийн аудитын ПрайсВатерХаусКуперс компаниас өгсөн зөвлөмжийн дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалыг үндэслэн Монголбанкны тэнцэлд 2013 оны 6 дугаар сард тохируулгын гүйлгээ хийсэн болно.

Мөнгө санхүүгийн статистикийг нэгтгэх олон улсын стандартын дагуу мөнгөний статистикт өөрчлөлт хийхдээ өмнөх хугацаа буюу 2012.12-2013.05 саруудын холбогдох үзүүлэлтийг нөхөн өөрчилсөн.

Монголбанкны статистикийн бюллетенийн Мөнгөний тоймд Гадаад цэвэр актив, Бусад зүйл (цэвэр) 1.4-31.8 сая төгрөгөөр буурав. Төв банкны тоймд Өөрийн хөрөнгийн бүлэг 15.3-47.9 сая төгрөгөөр буурсан бол Гадаад пассив 1.4-31.8 сая төгрөгөөр, бусад цэвэр зүйл 14-16.1 сая төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.