A-
A
A+

Удирдлага, төлөвлөлтийн газар

Удирдлага, төлөвлөлтйин газрын захирал: Ж.Батхуяг

Төв банк (Монголбанк)-ны газар, нэгж (алба, төв, хүрээлэн, төлөөлөгчийн газар)-ын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх, Монголбанкны үндсэн зорилт-үйл ажиллагааны чиглэл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зохион байгуулалтыг уялдуулах, төв банкны гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, Төрийн мөнгөний бодлоготой холбоотой бүхий л мэдээллийг боловсруулж бодлогын баримт бичиг, санал, зөвлөмж гаргах үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тайлбарлах, Монголбанкны үйл ажиллагаанд хамаарах төрийн болон албаны нууцыг хадгалах, хамгаалах, объектын болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төсвийн гүйцэтгэлийг хянах, чиг үүргийг хэрэгжүүлнэ.

1.1 Ерөнхийлөгчийн ажлын алба, зөвлөхүүд:

Монголбанкны Ерөнхийлөгч, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах үүрэг бүхий Ажлын албатай байна. Ажлын алба нь Ерөнхийлөгчийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэх, Монголбанкны газар /хэлтэс, алба/-ын ажлын уялдааг хангах, Төрийн мөнгөний бодлоготой холбоотой бүхий л мэдээллийг боловсруулж бодлогын баримт бичиг, санал, зөвлөмж гаргах, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг танилцуулах, Монголбанкны бодлогыг олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тайлбарлах, Ерөнхийлөгчийн хуулиар олгогдсон баталгааг хангуулах ажлыг зохион байгуулна.

Монголбанкны Ерөнхийлөгч нь тодорхой бодлогын асуудал хариуцсан зөвлөхүүдтэй байна. Зөвлөхүүд Ерөнхийлөгчид захирагдаж, Удирдлага, төлөвлөлтийн газарт харъяалагдана.

1.2 Аюулгүй байдлын алба:

Монголбанкны үйл ажиллагаанд хамаарах төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтыг хариуцаж, төв болон орон нутаг дахь хэлтэс, салбаруудын мэдээллийн болон аюулгүй байдлын хамгаалалтын системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, цахим мэдээллийн системийг өндөр түвшинд хамгаалах, эрсдэлийг бууруулах, төв банкны биет хамгаалалтыг зохион байгуулна.

  • Монголбанкны үйл ажиллагаанд хамаарах төрийн болон албаны нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах, нууц баримт бичиг, бусад тээгчийг шилжүүлэх, хүлээлцэх, нууцтай танилцах эрх олгох, нууцын биет хамгаалалт зохион байгуулах;
  • Нууцын албан хэрэг хөтлөх, хүлээн авах, хүргэх, нууцын архивыг эрхлэх;
  • Хуульд заасны дагуу төрийн болон албаны нууцын хадгалалт хамгаалалтын чиглэлээр хийсэн ажлын мэдээллийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх;
  • Монголбанкны төв болон орон нутаг дахь хэлтэс, салбаруудын аюулгүй байдлын хамгаалалтын системийн тасралтгүй, найдвартай ажиллагаа, хамгаалалтын системийг дэмжих тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцах;
  • "Хамгаалалтын ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээ" байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, биелэлтийг дүгнэх;
  • Тусгай ачаа савлах, тээвэрлэх, зөөвөрлөх үйл явцад хяналт тавих, хамгаалалт зохион байгуулах;
  • Төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, сургалт зохион байгуулах, Монголбанкны бүтцийн нэгжүүдэд төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтад үнэлэлт дүгнэлт өгөх, хяналт шалгалт зохион байгуулах;
  • Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн болзошгүй эрсдэлийг бууруулах, гэнэтийн нөхцөл байдал үүссэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг орон тооны бус штаб, ажилтны оролцоог хангаж, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, чадавхийг бэхжүүлэх;
  • Төв банкны барилгын менежментийн системийг хянах, аюулгүй байдлын хамгаалалтын системийг хариуцах;
  • Монголбанкны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргавал зохих албан тушаалтан, ажилтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах, нийтийн албан томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг авах, эрх бүхий байгууллагад хүргүүлэх;
  • Улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг, шийтгэлийн хуудсыг тушаалыг үндэслэн олгож, хяналт тавих;
  • Төв банк, түүний орон нутаг дахь салбар, хэлтсүүдийн төрийн болон албаны нууц, аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой Монгол Улсын хууль, журам болон Монголбанкны холбогдох журмыг дагаж мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Монголбанкны мэдээллийн системийн нууцлал болон аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх;
  • Монголбанкны сүлжээний урсгалыг тогтмол хянах, илэрсэн аливаа сэжигтэй тохиолдлуудыг нягтлан шалгах, сүлжээнд гаднаас болон дотоодоос халдлага хийх оролдлогуудыг илрүүлэх, халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
  • Монголбанкны гадаад болон дотоод сүлжээ, компьютерийн систем болон бусад тоног төхөөрөмжүүдийн нууцлал, аюулгүй байдлыг тогтмол шалгаж, дүн шинжилгээ хийх;
  • Монголбанкны системүүдийн давуу эрхтэй хэрэглэгчдийн үйл ажиллагааг бүртгэх, хяналт тавих;
  • Төвлөрсөн лог бүртгэлийн системийг (SIEM) удирдан зохион байгуулах, бусад системүүдтэй нийцүүлэн ажиллуулах;
  • Монголбанкны мэдээллийн системд учирч болох эрсдэлийг тодорхойлох, түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэл гарсан тохиолдолд нэн даруй хариу арга хэмжээ авах. Учирсан эрсдэл болон авагдсан арга хэмжээний талаар Монголбанкны удирдлагуудад тогтмол мэдээлэх;
  • Мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой шинэ технологи болон бусад орнуудад ашиглагдаж байгаа мэдээлийн аюулгүй байдлын аргачлалыг судлах, нэвтрүүлэх болон холбогдох сургалт зохион байгуулах;
  • Мэдээллийн аюулгүй байдлын стандарт, журам, зөвлөмжүүдийг гаргах, хэрэгжүүлэх;
  • Гадаад болон дотоодын мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох;
  • Монголбанкны нийт албан хаагчдад мэдээллийн аюулгүй байдлын сургалт, заавар, зөвлөгөө тогтмол өгөх.

1.3 Гадаад харилцааны алба:

Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагаатай гадаадын гол түнш болон бусад орнуудын Төв банкуудтай харилцах, хамтран ажиллах санал санаачлага гаргах, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, төв банкны үйл ажиллагааг гадаад улс оронд сурталчлах, харилцаа тогтоох ажлыг зохион байгуулна.

  • Монголбанкны гадаад харилцааны нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж батлуулах;
  • Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, газрын захирлуудын гадаад томилолтын төлөвлөгөөг боловсруулж батлуулах;
  • Засгийн газар хоорондын комиссын ажлын хүрээнд Монголбанкны оролцоог тодорхойлж, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудтай хамтран ажиллах;
  • Монголбанкны үйл ажиллагааг олон улсад сурталчлах, гадаад улс орнуудын банк санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох.

1.4 Ёслолын алба:

Монголбанкны гадаад, дотоодын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаатай холбоотой ажлыг зохион байгуулна.

  • Гадаад улс, олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтарсан уулзалт, хурал, семинар, сургалтын арга хэмжээг зохион байгуулах;
  • Ёслолын хүндэтгэл, уулзалт хүлээн авалт, тэмдэглэлт ой, баярын нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр, зардлын төсөвийг батлуулах, санал боловсруулах;
  • Гадаадын зочин төлөөлөгч болон Монголбанкнаас гадаад оронд ажлын айлчлал хийх, албан томилолтоор ажиллах, семинарт оролцох, сургууль курст суралцах газар, хэлтэс, албадын албан тушаалтнуудын паспорт, виз захиалж авах;
  • Ёслол арга хэмжээний зардлын төсөв батлуулах, зохион байгуулах, онгоцны тийзийн ба буудлын захиалга хийх, тэдгээрийг баталгаажуулах.

1.5 Хэвлэл мэдээллийн алба:

Хэвлэл мэдээллийн алба нь Төв банкны олон нийттэй харилцах үндсэн арга хэрэгслүүдээр дамжуулан мөнгөний бодлогын нөлөөллийг сайжруулах, инфляцын хүлээлтийг зөв зохистой удирдах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, ил тод, нээлттэй хараат бус байдлыг бэхжүүлэх, төв банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд Монголбанкны бодлого, үйл ажиллагааны талаарх олон нийтэд чиглэсэн мэдээллийн урсгалыг зохион байгуулах зорилгоор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

  • Монголбанкны албан ёсны байр суурийг олон нийттэй харилцах үндсэн арга хэрэгслүүдээрээ дамжуулан түгээх;
  • Мөнгөний бодлого болон Төв банкны үйл ажиллагааг таниулах, хүлээлтийг удирдах хүрээнд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцах;
  • Монголбанкны хэвлэлийн хурлыг мөнгөний бодлогын мэдэгдэл болон цаг үеийн асуудлаар зохион байгуулах;
  • Монголбанкны газар нэгжүүдтэй хамтран ажиллаж, олон нийтэд чиглэсэн бодлогын тайлбар, мэдээлэл, контент боловсруулж, мэдээллийн бүхий л хэлбэрээр түгээх;
  • Монголбанкны олон нийттэй харилцах сувгуудыг хөгжүүлж, ил тод нээлттэй байдлыг хангаж ажиллах;
  • Гадаад болон дотоод мэдээллийн харилцаа холбоо, мэдээллийн урсгал, нэгдмэл байдал, давтамжийг тодорхойлж хэрэгжилтйг хангах.
Бидний тухай