“SEACEN”-ийн хүрээнд “Хүний нөөцийн чиг үүрэгт технологийг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалт боллоо
Зүүн Өмнөд Азийн Төв банкнуудын Төв (SEACEN)-ийн ээлжит бага хурлын хүрээнд гишүүн орны Төв банкнуудын хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулсан “Хүний нөөцийн чиг үүрэгт технологийг нэвтрүүлэх нь: Ажиллах хүчний төлөвлөлт, ур чадварыг удирдах шийдвэр” сэдэвт сургалт боллоо.
Технологийн хөшүүрэг нь хүний нөөцийн салбарт шийдвэр гаргалтыг сайжруулах, үйл явцыг оновчтой болгох, ажилчдын ажилд орохоос эхлээд чадавхыг хөгжүүлэх, хадгалах хүртэл орчин үеийн, ил тод, сонирхолтой туршлагыг санал болгох боломжийг олгодог. Мөн орчин үеийн дижитал технологийн тусламжтайгаар хүний нөөцийн мэргэжилтнүүд ажиллах хүчний хэрэгцээг илүү сайн урьдчилан таамаглаж, авьяас чадварын шугамыг удирдаж, ажиллах хүчний чадавхыг байгууллагын урт хугацааны зорилтуудтай уялдуулан хөгжүүлэх боломжтой.
Сургалтад оролцогсод энэхүү өөрчлөлтийг удирдан чиглүүлж, бүс нутгийн Төв банкнуудад тогтвортой, ирээдүйд бэлэн ажиллах хүчнийг бий болгох хүрээ, арга хэрэгсэл, ойлголтоор хангагдах юм.
Уг сургалт нь Төв банкны мэргэжилтнүүдийн стратегийг байгууллагын чиг үүрэгт нийцүүлэх онцгой сорилт, боломжуудыг шийдвэрлэх зорилготой юм.