A-
A
A+

‘‘Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлүүдэд Монгол Улсын банкны салбарын өртөмтгий байдлын үнэлгээ’’-ний тайланг анхлан уншигчдын хүртээл болголоо

Монголбанк нь Дэлхийн банк групптэй хамтран боловсруулсан ‘‘Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлүүдэд Монгол Улсын банкны салбарын өртөмтгий байдлын үнэлгээ’’-ний тайланг олон нийтэд танилцуулж байна.

Тус тайлан нь Монгол Улсын банкны салбарын уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй (1) Биет болон (2) Шилжилтийн эрсдэлд өртөмтгий байдалд тухайн хугацааны тасалбар байдлаар гүйцэтгэсэн үнэлгээг хамруулсан болно.

Монгол Улс нь ган, зуд, үер, шар усны үер зэрэг байгаль, цаг агаарын эрс тэс үзэгдлийн давтамж, газар зүйн болон нийгэм эдийн засгийн хүчин зүйлсээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдаг. Иймд цаашид Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй учирч болзошгүй эрсдэл, шинээр бий болох боломжуудын талаар судалж, оновчтой үнэлгээг хийх нь уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх, даван туулах, сэргийлэх, эрсдэлийг удирдах арга хэмжээ авахад чухал ач холбогдолтой юм.

Энэхүү тайланд Монгол Улсын банкны салбарт уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэж болзошгүй эрсдэлтэй холбоотой боловсруулсан зөвлөмж, анхаарах асуудлууд болон дүн шинжилгээний үр дүнг тусгасан бөгөөд дараах үндсэн бүлгүүдээс бүрдсэн. Үүнд:

  • Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөөр үзүүлж байгаа нөлөөллийн талаар
  • Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд банкны салбарын тухай цаг хугацааны тасалбар хугацаанд хийсэн өртөмтгий байдлын үнэлгээ
  • Тоо мэдээллийн хүрэлцээтэй байдал ба аргачлалын хязгаарлагдмал байдалтай холбоотой асуудлууд
  • Дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ

Тус тайлантай дараах холбоосоор танилцана уу.

Монгол хэл дээр: татаж авах

Англи хэл дээр: татаж авах