Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаалын төсөлд санал авч байна
Монгол Улсын Их Хурлаас баталсан “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” 79 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны А-106/298 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаалын төсөлд олон нийтээс санал авч байна.
Саналаа anujin@mongolbank.mn хаягаар ирүүлнэ үү.
Тушаалын төсөлтэй энд дарж танилцана уу.