Монголбанк

Буцах

Иргэдэд зээлийн мэдээллийн сан, хадгаламжийн даатгалын талаар мэдээлэл өгөв

Огноо: 2018/03/15

Олон улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах аяны хүрээнд  “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн Дүнжингарав дахь салбарт үйлчлүүлж буй иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа. Энэ үеэр олон нийт санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сонирхсон мэдээллээ авахын хамт санхүүгийн аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах, гомдол хүсэлтээ хаана, хэнд хандаж хэрхэн шийдвэрлүүлэх талаар зөвлөгөө авав.

Иргэдээс хамгийн их сонирхож тодруулсан мэдээлэл нь Зээлийн мэдээллийн сантай холбоотой бүртгэлийн талаарх тайлбарыг хүсч, түүнчлэн банкин дахь мөнгөн хадгаламжийн найдвартай байдал бүрэн хангагдах хууль эрх зүйн талаар тодруулж байв.

Тус арга хэмжээний үеэр санхүүгийн хэрэглэгчдэд зориулсан санхүүгийн мэдлэг олгох, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх гарын авлагуудыг түгээв. Тэдгээрт санхүүгийн хэрэглэгчдийн заавал мэдвэл зохих мэдлэг болон заавар зөвлөгөөг эмхтгэжээ.

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.