Монголбанк

Буцах

Монгол Улсад 36.91 сая ам.долларын санхүүжилт хийгдэв

Огноо: 2018/06/30

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-ийн Захирлуудын зөвлөл 2018.06.27-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээний тайланг хэлэлцэж батлав. Тус үнэлгээгээр хөтөлбөрийн хэрэгжилт сайн гэж үнэлжээ. Тодруулбал, төсвийн болоод гадаад валютын нөөц бүрдүүлэлт, хөтөлбөр хэрэгжүүлэх гүйцэтгэлүүд зорилтоос давж биелэхийн хамт Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг байна хэмээн дүгнэв.
Үүний үр дүнд 36.91 сая ам.долларын санхүүжилт 2018 оны 06 дугаар сарын 29-ний орой Монголбанкны дансанд шилжин орж, улмаар гадаад валютын улсын нөөцийг энэ хэмжээгээр нэмэгдүүллээ.  Ингэснээр тус хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 184.55 сая ам.долларт хүрэв.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн бол 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хүлээгдэж байна.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.