Монголбанк

Буцах

Монголбанкны ажилтнууд цусаа бэлэглэв

Огноо: 2018/09/04

Төв банкны нийгмийн хариуцлагын хүрээнд Монголбанк Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтарч ажиллав. Өнөөдөр буюу 2018 оны 09-р сарын 05-ны өдөр Монголбанкны ажилтнууд цусаа хандивлаж, эрдэнэт хүний амийг аврах үйлст хувь нэмрээ орууллаа.

 

Дашрамд сонирхуулахад, 60 кг жинтэй эрэгтэй хүн дунджаар 4.5 л цустай байдаг ба үүнээс 3 литр нь биед эргэлдэх хэрэгцээт цус байдаг бол үлдсэн 1.5 литр нь нөөц цус байдаг байна. Энэхүү нөөцөөс нэг удаад 350-400 мл цусыг хандивлаж болох бөгөөд ингэснээр 3 хүний амь насыг аврах боломжтой юм.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.