Монголбанк

Буцах

Санхүүгийн сургагч багш бэлтгэх сургалтыг 20 дахь аймагтаа зохион байгууллаа

Огноо: 2019/08/30

"Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн үндэсний төв болон Бичил санхүүгийн хөгжлийн сан хамтран “Санхүүгийн мэдлэг түгээгч сургагч багш” бэлтгэх сургалтыг Завхан аймагт 8 сарын 24-26-нд зохион байгууллаа. Тус сургалтад Завхан аймгийн Насан туршийн боловсролын төвийн багш нар, Засаг даргын тамгын газрын нийгмийн ажилтан, төрийн бус байгууллагуудын ажилтнууд хамрагдав.

Санхүүгийн сургагч багш бэлтгэх сургалтыг ийнхүү 20 дахь аймагтаа зохион байгуулж, нийт 689 багш бэлтгээд байна.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.