Монголбанк

Буцах

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлaа

Огноо: 2019/12/04

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр /2019.12.04/ албаны хүмүүсийн хамт ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён СеокХюн Ёоныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён СеокХюн Ёон Монголбанкны Ерөнхийлөгчид хандан шинэ албанд томилогдсонд нь баяр хүргэв. Монгол Улс ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үр дүнтэй байгааг хоёр тал онцолсон ба цаашлаад Монголбанкны зүгээс хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь эдийн засагт тулгарч буй дунд хугацааны сорилтыг амжилттай даван туулахад чухал нөлөөтэй болохыг тэмдэглэв.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.