Монголбанк

Буцах

“Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төсөлд санал авч байна

Огноо: 2021/01/22

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ (FATF)-аас гаргасан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт (ФАТФ-ын 40 зөвлөмж)-ын Зөвлөмж 15-д орсон өөрчлөлтөөр тухайн улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нь “виртуал хөрөнгө”-д нэгэн адилаар үйлчилхээр тогтсон. Монгол Улс ФАТФ-ын стандартыг бүрэн биелүүлэх хүрээнд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төслийг боловсруулаад байна.

"Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төсөлтэй энд дарж танилцана уу.

Тус хуулийн төсөлд өгөх саналаа tusul@mojha.gov.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.