Монголбанк

Буцах

“Үхэр жил” дурсгалын мөнгөн зоос худалдаалж эхэллээ

Огноо: 2021/03/05

Монголбанкны Эрдэнэсийн сангаас 2021 онд Цөөвөр хэмээх цагаагчин үхэр жилд зориулан “Үхэр жил” 1 унцын 999 сорьцтой мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа. Тус дурсгалын зоосыг хамгийн сүүлийн үеийн Smartminting технологиор урлаж, хэсэгчлэн алтаар бүрсэн байна.

Монголбанкнаас 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлсэн.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдан борлуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг coin.mongolbank.mn цахим хуудас, 11-329677 утсаар авах боломжтой

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.