Монголбанк

Буцах

Репо арилжааны хэмжээг нэмэгдүүлж, хамрагдах салбарыг өргөтгөлөө

Огноо: 2021/03/29

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 1 дүгээр улирлын ээлжит хурал 3 дугаар сарын 24-ний өдөр болж, урт хугацаат репо арилжаатай холбоотой дараах шийдвэрийг гаргав. Үүнд:

1. 2021 оны 2 дугаар улиралд Монголбанкнаас репо арилжаагаар олгох санхүүжилтийн хэмжээг 350 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх;

2. Зээлийн дээд хэмжээг 3 тэрбум төгрөг хэвээр үлдээх;

3. Одоо байгаа жижиг, дунд үйлдвэрлэл болон уул уурхайн бус экспортын салбарууд дээр 1. Үйлчилгээ (Байр, сууц болон хоол хүнсээр үйлчлэх үйл ажиллагаа;  Мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаа; Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа; Хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагаа; Урлаг, үзвэр, тоглоом, наадам зэрэг салбарууд хамаарна), 2. Боловсруулах үйлдвэрлэл, 3. Хоёр зуу болон түүнээс дээш ажилтантай бөөний болон жижиглэн худалдааны салбарыг нэмж хамрууллаа.

Ийнхүү Монголбанкны санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж, хамрагдах салбарыг өргөтгөснөөр цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг богино хугацаанд арилгах, ажлын байрыг хадгалах, дунд, урт хугацааны эдийн засгийн хөгжилд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

Монголбанкны репо арилжаатай холбоотой нэгдсэн мэдээллийг эндээс авах боломжтой.

 

 МОНГОЛБАНК

__________о0о__________

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.