Монголбанк

Буцах

“Автомат клиринг хаус системийн дүрэм” шинэчлэгдэн батлагдлаа

Огноо: 2021/06/28

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А-128 дугаар тушаалаар, Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5308 дугаар бүртгэлтэй “Автомат клиринг хаус системийн дүрэм”-ийг шинэчлэн баталлаа. Энэ дүрмийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А-156 дугаар тушаалаар Монголбанк болон Автомат клиринг хаус системийн нийт оролцогч 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах юм.

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.