Монголбанк

Буцах

Санхүүгийн мэдээллийн алба

 


 

Хууль
Журам, заавар
Зөвлөмж, удирдамж
МБЕ-ийн тушаал


Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд санхүүгийн бус бизнес болон мэргэжилийн үйлчилгээ үзүүлэгч хувь хүн, байгууллагуудыг ашиглах нь дэлхий дахинд түгээмэл үзэгдэл болсон билээ.

Тиймээс дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүнийг мөнгө угаах гэмт хэрэгт холбогдох аюулаас урьдчилан сэргийлэх, мэдээлэл хүргүүлэх зорилгоор дараах асуулгыг Санхүүгийн мэдээллийн алба ОУВС-тай хамтран боловсрууллаа.

1) Санхүүгийн бус бизнес болон мэргэжлийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд оролцохоос сэргийлэх, үйл ажиллагаанд МУТСТ зорилгоор хяналт тавих,

2) МУТСТ олон улсын стандартын биелэлтийг хангуулах зорилготой.

Энэхүү асуулгаар санхүүгийн бус мэргэжилийн оролцогч буюу Мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага мэдээлэл авахаас гадна МҮЭ өөрийн МУТС эрсдэлээ үнэлэхэд ашиглах чухал ач холбогдолтой.

МУТСТ хуульд заасан нотариатч, хуульч, нягтлан бодогч, болон үнэт эдлэл, чулуу арилжаалагч этгээдэд зориулсан асуулгыг доорх холбоосын дагуу татаж авах боломжтой.

  • Нотариатч (Мон, Eng)
  • Хуульч, өмгөөлөгч (Мон, Eng)
  • Нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч (Мон, Eng)
  • Үнэт метал, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч (Мон, Eng)

 

Мongolia MER 2007     Харилцан үнэлгээний тайлан - 2017
   

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.