A-
A
A+

Стратеги төлөвлөлтийн алба

Албаны дарга: Ц.Дамдинсүрэн

Монголбанкны Стратеги төлөвлөлтийн алба нь Монголбанкны бодлого, стратеги төлөвлөгөө, түүний хэрэгжилтэд учирч болох эрсдэлийг судалж санал боловсруулах, гүйцэтгэлийн гол үзүүлэлтийг тогтоож хэмжих, үнэлэх, хяналт тавих, өгөгдөл цуглуулж, боловсруулах, дүн шинжилгээ хийх чиг үүрэг бүхий нэгж байна.

Үүний хүрээнд төв банкны газар нэгжүүдтэй хамтран дунд хугацааны стратегийг боловсруулах, хэрэгжилтийг хангах, бодлогын уялдаа холбоог зохицуулах, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр гаргалтад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх бөгөөд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

1. Дунд хугацааны стратеги болон түүний гүйцэтгэлийн удирдлага

  • Монголбанкны зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцсэн дунд хугацааны стратегийг төв банкны газар нэгжүүдтэй хамтран боловсруулах, шинэчлэх,
  • Стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг нэгтгэж, батлуулах,
  • Гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг илэрхийлэх хэмжүүрүүд, тэдгээрийг тодорхойлох аргачлалыг газар нэгжүүдийн саналд үндэслэн боловсруулах,
  • Стратегид багтсан ажлуудтай холбоотой өгөгдөл цуглуулах, хариуцсан газар нэгжүүдээс мэдээлэл гаргуулах Стратегийн хэрэгжилтийн явцад шинжилгээ хийж, гүйцэтгэлийн үзүүлэлтэд хяналт тавьж, тухай бүр Монголбанкны удирдлагад тайлагнах,
  • Стратегийн хэрэгжилтэд нөлөөлөх гадаад болон дотоод орчны эрсдэлийг судалж тодорхойлох, Стратегийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж болзошгүй томоохон эрсдэлүүдийг даван туулах санал боловсруулах,
  • Монголбанкны газар, нэгжүүдийн төлөвлөгөө нь дунд хугацааны стратегитай нийцэж байгаа эсэхэд санал, зөвлөмж өгөх,
  • Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд газруудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг дэмжих.

2. Бодлогын зөвлөгөө, уялдаа холбоо

  • Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцсан асуудлын чиглэлээр мэргэжлийн санал зөвлөмж боловсруулах,
  • Монголбанкны газар нэгжүүдийн боловсруулсан танилцуулга, төсөлд санал өгөх,
  • Монголбанкны системийн санхүүгийн жилийн захиргааны зардал, нийгмийн хөгжлийн сан, хөрөнгө оруулалтын төсвийн төсөл, танилцуулгыг боловсруулах шатанд стратеги төлөвлөгөөнд тусгагдсан төсөв шаардсан үйл ажиллагаа туссан эсэхэд санал өгөх,
  • Монголбанкны санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсронгуй болгоход мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлэх,
  • Төрийн эрх бүхий байгууллагуудаас боловсруулж, ирүүлсэн бодлого, хууль тогтоомжийн төсөлд Монголбанкны газар, нэгжүүдийн бэлтгэсэн саналуудын чанарын шаардлага хангасан, эцсийн төслийн нэгтгэлд  санал өгөх, бодлогын уялдааг хангах,
  • Монголбанканд хуулиар тусгайлан олгосон захиргааны хэм хэмжээний акт, мөн дотоод үйл ажиллагааг зохицуулсан журам, заавар, дүрмийн төслүүдэд бусад нэгжүүдээс бэлтгэсэн саналуудын чанарын шаардлага хангасан, эцсийн төслийн нэгтгэлд санал өгөх, бодлогын уялдааг хангах,
  • Орон тооны бус "Бодлогын зөвлөл"-ийн үйл ажиллагааг батлагдсан дүрмийн дагуу удирдан зохион байгуулах, Монголбанкны Ерөнхийлөгчид танилцуулах,
  • Монголбанкны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, бодлогын зөвлөмж өгөх, Монголбанк болон Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хамтын шийдвэр гаргахад оролцох, эдгээр асуудлаар мэргэжлийн санал, зөвлөмж боловсруулж, Ерөнхийлөгчид танилцуулах,
  • Бодлого тодорхойлогчид, олон улсын байгууллагууд, зохицуулагч байгууллагуудтай шаардлагатай чиглэлээр тухай бүр хамтран ажиллах,
  • Хариуцсан асуудлаар бодлогын шийдвэр гаргах хороо, зөвлөлийн хуралд оролцох, чиглэлийн референтүүд саналын эрхгүй ажиглагчаар оролцох.

3. Бусад

  • Цаг үеийн шинж чанартай удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгавар, биелэлтийг зохион байгуулж, хэрэгжилтийг хангах,
  • Шаардлагатай нэмэлт судалгаа, танилцуулга, санал зөвлөмж боловсруулах,
  • Хурал, уулзалт, хэлэлцүүлэгт оролцох, гадаад дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах.
Бидний тухай