Газрын захирал: П.Мөнхбаяр
Санхүүгийн зах зээл, валютын газрын чиг үүрэг нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаа эрхлэх, гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж удирдах, Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүргийг гүйцэтгэх, төв банкны санхүүгийн хэлцлийг гүйцэтгэхэд чиглэж байна.
Дотоод зах зээлийн үйл ажиллагааны хэлтсийн чиг үүрэг:
Дотоод зах зээлийн үйл ажиллагааны хэлтсийн чиг үүрэг нь Монголбанкны мөнгөний бодлогыг хэрэгжилтийг хангаж ажиллах, санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг зохион байгуулах, холбогдох журам заавар боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулах замаар мөнгөний бодлогын үр ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чиглэнэ.
Үүнд:
1. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор санхүүгийн зах зээлтэй холбоотой үйл ажиллагааг гүйцэтгэх;
- Төв банкны болон Засгийн газрын үнэт цаасны арилжааг зохион байгуулах;
- Төв банкны репо арилжааг зохион байгуулах;
- Төв банкны байнгын хэрэгслүүд, өдрийн зээлийн үйл ажиллагааг гүйцэтгэх;
- Дотоодын зах зээл дээрх гадаад валютын арилжааг зохион байгуулах;
- Санхүүгийн үүсмэл хэрэгслийн арилжааг зохион байгуулах;
- Валютын хадгаламжийн хэлцлийг гүйцэтгэх;
- Банкны заавал байлгах нөөцийн шаардлага, хангалтыг тооцох, биелэлтэд хяналт тавих.
2. Бодлого, стратеги, зах зээлийн хөгжлийн чиг үүрэг
- Мөнгөний бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах,
- Мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийг зохистой ашиглах, тэдгээрийг хөгжүүлж боловсронгуй болгох, санхүүгийн зах зээлийн шинэ хэрэгсэл судалж, нэвтрүүлэх;
- Гадаад валютын ханшийн огцом хэлбэлзлийг зөв зохистойгоор удирдах талаар санал боловсруулах, энэ асуудлаар Монголбанкны удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу арга хэмжээ авах;
- Банкны системийн нөөцийн өөрчлөлтийн таамаглалыг хийх, боловсруулах;
3. Бусад чиг үүрэг
- Төв банкны зээлжүүлэлтийн үйл ажиллагааны хүрээнд эцсийн зээлдүүлэгчийн хувьд Засгийн газарт зээл олгох, банканд зээл олгох, дамжуулан зээлдүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэх, эргэн төлөлтөд хяналт тавих;
- Холбогдох хууль тогтоомж, батлагдсан мандатын дагуу Хуримтлалын сангийн удирдлагыг хэрэгжүүлж, холбогдох тайлан мэдээ, мэдээллийг боловсруулж, удирдлага болон холбогдох төрийн байгуулагад хүргүүлэх, танилцуулах.
Гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсийн чиг үүрэг
Гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсийн үйл ажиллагаа нь Монголбанкны үндсэн зорилт, мөнгөний бодлого болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд ГВУН-ийг хөрвөх чадвар, найдвартай байдал, эрсдэлээр жигнэсэн өгөөжийн зохистой тэнцвэрийг хангах олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн удирдахад чиглэнэ.
Үүнд:
1. Нөөцийн удирдлагын стратеги, бодлого боловсруулах
- Гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хүрээнд тактикийн хөрөнгө оруулалтын стратегийг батлагдсан эрсдэлийн түвшин, хязгаар, багцын бүтэцтэй уялдуулан боловсруулж, хэрэгжүүлэх;
- Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагыг байгуулагдсан гэрээний хүрээнд үр ашигтай удирдах;
- Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад олон улсын сайн туршлага, засаглалын стандартыг нэвтрүүлэх.
- Гадаад төлбөр тооцооны хэрэгцээг тасралтгүй хангах зорилгоор нөөцийн хөрвөх чадварыг зохистой түвшинд хадгалах.
2. Гадаад хамтын ажиллагаа, зах зээлийн судалгаа, шинжилгээ
- Гадаадын төв банк, олон улсын санхүүгийн байгууллага, харилцагч банкуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- Шинэ харилцагч байгууллагатай харилцаа тогтоох, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх.
- Олон улсын санхүүгийн болон таваарын зах зээл, макро эдийн засгийн нөхцөл байдалд тогтмол дүн шинжилгээ хийх;
- Гадаад валютын нөөцийн өгөөж, эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж, удирдлагад тухай бүр танилцуулах;
- Шинээр ашиглах боломжтой санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний судалгаа хийж, нэвтрүүлэх санал боловсруулах.
3. Бусад чиг үүрэг
- Холбогдох хууль, журам, олон улсын шилдэг туршлагад нийцсэн дотоод хяналтыг хэрэгжүүлэх;
- Аудит, хяналтын байгууллагатай хамтран ажиллах.