A-
A
A+

Төлбөрийн систем, технологийн газар

Газрын захирал Э.Анар

Санхүүгийн тогтвортой байдлыг хангах, мөнгөний бодлогыг амжилттай хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Үндэсний төлбөрийн системийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, төлбөрийн системийн нийт оролцогчийн үйл ажиллагаанд хяналт тавих, дэвшилтэт технологид суурилсан төлбөрийн хэрэгслийг нэвтрүүлэх, төлбөрийн системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын зэрэгцээ Монголбанкны суурь бүртгэлийн систем, мэдээллийн систем, програм хангамж, мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлж, шинэчлэх, мэдээллийн болон кибер аюулгүй байдал, үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай байдлыг ханган, мэдээллийн технологийн шинэчлэлийг нийт ажилтнуудад хүртээмжтэй хүргэх зорилгоор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Бодлого зохицуулалт, үйл ажиллагааны хэлтэс

Бодлого зохицуулалт, үйл ажиллагааны хэлтэс нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд Монгол Улсын төлбөрийн системийн бодлого, чиглэлийг тодорхойлж, оролцогч байгууллагын мөрдөх журам, зааврыг боловсруулж, батлуулах үндсэн үүрэгтэй. Мөн олон улсын байгууллагын сайн туршлагыг судалж, хамтран ажилласны үндсэн дээр шинэ шинэлэг төлбөрийн хэрэгсэл, үйлчилгээ бий болох эрх зүйн орчныг бүрдүүлж, бодлогоор дэмждэг.

  • Төлбөрийн системийн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэн зохицуулах бодлого, эрх зүйн орчин, дүрэм, журмыг боловсруулж, шинэчлэхийн зэрэгцээ төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн хэрэгсэл гаргагч, оператор болон оролцогч этгээдэд тавих засаглал, үйл ажиллагаа, хэрэглэгчийн харилцаа, систем хоорондын уялдаа, нөхцөл шаардлагыг цогцоор нь тодорхойлж, зохицуулах;
  • Их дүнтэй төлбөр тооцооны “БАНКСҮЛЖЭЭ” систем, олон улсын төлбөр тооцооны “SWIFT”  болон  үнэт  цаасны  бүртгэл,  хадгаламжийн  “DEPOX”  системийн
  • тогтвортой, тасралтгүй, найдвартай, үр ашигтай ажиллагааг хангаж, төлбөр тооцоог гүйцэтгэх;
  • Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах, ажлын төлөвлөгөөг батлуулах, хэрэгжилтийг хангах, хуралдааныг зохион байгуулах, гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг холбогдох байгууллагуудтай хамтран хангах;
  • Төлбөрийн үйлчилгээний зах зээлийн оролцогч этгээд, гадаадын төв банк болон олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх.

Хяналт зохицуулалтын хэлтэс

Монголбанк нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагуу төлбөрийн систем, түүний үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлдэг. Ингэхдээ ТТГ-ын ХЗХ нь төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн хэрэгсэл гаргагч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болон операторын зохистой засаглал, удирдлага, үйл ажиллагаа, хэрэглэгчтэй холбогдох харилцаа, систем хоорондын хамаарлыг зохицуулсан журам, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж байна.

Чиг үүрэг:

  • Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааны найдвартай, тасралтгүй, үр ашигтай байдлыг хангах зорилгоор хяналт тавих, газар дээрх шалгалт хийх, хяналт шалгалтын тайлан бэлтгэх, холбогдох арга хэмжээ авах, зөвлөмж, дүгнэлт гаргах;
  • Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн хэрэгсэл гаргагч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болон операторын зохистой засаглал, удирдлага, үйл ажиллагаа, хэрэглэгчтэй холбогдох харилцаа, систем хоорондын хамаарлыг зохицуулсан журам, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих;
  • Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа, систем ажиллуулах, төлбөрийн хэрэгсэл гаргах, төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх, гэрээт төлөөлөгчөөр дамжуулах төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, аутсорсингийн үйлчилгээ авах, цахим мөнгө гаргах зөвшөөрөл олгох, хяналт тавих;
  • Төлбөрийн систем, Төв банкны үнэт цаасны цахим арилжааны систем болон мөнгөн гуйвуулгын үйл ажиллагааг Олон улсын байгууллагаас гаргасан зарчим, аргачлалын дагуу үнэлэх, цаашид авах арга хэмжээг тодорхойлж, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Төлбөрийн системийн оператор болон оролцогчийн техник тоног төхөөрөмж, программ хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагаа, нууцлал, аюулгүй байдал, эрсдэлийн удирдлагад хяналт тавих, хууль тогтоомж, стандартад нийцэж буй эсэхэд үнэлэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгах талаар арга хэмжээ авах;
  • Төлбөрийн системийн үйл ажиллагаатай холбоотой тайлан, судалгааг хийх, төлбөрийн системийн хяналт, шалгалтын тайланг жил бүр гаргах, олон нийтэд ил тод болгох.

Мэдээллийн технологийн хэлтэс

Монголбанкны мэдээллийн технологийн бодлого, чиглэлийг тодорхойлох, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, найдвартай ажиллагааг ханган ажиллах, банкны системийн мэдээллийн технологийн эрсдлийг бууруулахад чиглэсэн заавар, зөвлөгөө боловсруулах зорилгоор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Банкны системийн мэдээллийн технологийн хэтийн чиглэлийг тодорхойлох, зөвлөмж, стандарт, шаардлагуудыг гаргах
  • Монголбанкны   мэдээллийн    технологийн    бодлого    болон    хэтийн    чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэх
  • Монголбанкны хэрэгцээнд програм хангамж боловсруулах, шинэ технологи судлах, нэвтрүүлэх болон холбогдох сургалтыг зохион байгуулах
  • Монголбанкинд ашиглагдаж байгаа сүлжээний найдвартай ажиллагаа, мэдээллийн бүрэн бүтэн байдал, хадгалалт хамгаалалт, нууцлалыг хариуцах
  • Монголбанкны компьютерийн техник хангамжийн захиалга, суурилуулалт, туршилт, тэдгээрийн найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээг хариуцах

ҮНДЭСНИЙ ЦАХИМ ГҮЙЛГЭЭНИЙ ТӨВ (ҮЦГТ)

Үндэсний цахим гүйлгээний төв (ҮЦГТ)-ийн үндсэн чиг үүрэг нь төлбөрийн системийн оролцогч хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахад оршино.

ҮЦГТ нь дараах үндсэн системүүд болон дэд бүтцийг хариуцан ажиллаж байна.

Үүнд:

1. Бага дүнтэй гүйлгээний АСН+ систем нь гүйлгээний төрлөөс хамааран дараах дэд системүүдтэй:

  • Бага дүнтэй бодит цагийн гүйлгээ дамжуулах (RTP) систем нь 5 сая төгрөгөөс доош дүнтэй гүйлгээ болон худалдан авалтын гүйлгээг бодит цагаар дамжуулдаг.
  • Багцын гүйлгээний систем нь нэг төрлийн олон гүйлгээг богино хугацаанд дансуудад тараан байршуулах систем юм.
  • Дансны нэгдсэн сан систем нь улсын хэмжээнд дансдыг бүртгэлжүүлж улмаар дансны нэр дугаар зөрснөөр үүсэх алдаатай гүйлгээ үүсэхээс эрсдлийг бууруулдаг.

2. Картын систем нь дараах 2 системээс бүрдэнэ:

  • Банк хоорондын картын клирингийн систем нь төлбөрийн карт ашиглан хийгдэж буй бүх төрлийн гүйлгээг дамжуулж байна.
  • Токен үйлчилгээний систем нь мобайл төлбөр тооцооны найдвартай, аюулгүй байдлыг хангаж ажиллах цахимжуулсан томоохон дэд бүтэц юм.

3. Дэд бүтэц буюу оролцогчид хоорондын шилэн кабелийн сүлжээ, Дата төв, Тоон гарын үсгийн систем болон Аюулгүй байдлыг хянах систем (SOC)-ийг хариуцан, найдвартай тасралтгүй ажиллагааг ханган ажиллаж байна.

Бидний тухай