A-
A
A+

Санхүүгийн боловсрол, харилцааны газар

Газрын захирал М.Тэлмүүнсайхан

Төв банкны бодлого, шийдвэр, үйл ажиллагааны үнэн бодит мэдээллийг хуульд заасны дагуу олон нийтэд ил тод, ойлгомжтой, хүртээмжтэй, шуурхай хүргэж, олон нийтийн хүлээлтийг удирдах, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар институцийн үр нөлөө, ил тод, хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх зорилго бүхий дараах чиг үүрэгтэй байна:

Хэвлэл мэдээллийн чиглэлээр:

  • Холбогдох хуулийн хүрээнд нийтэд чиглэсэн мэдээ, мэдээлэл, бүх төрлийн эх бэлтгэлүүдийг бэлтгэх, мөнгөний бодлогын шийдвэр, түүний хэрэгжилттэй холбоотой үйл ажиллагааг албан ёсны цахим хуудас, нийгмийн сүлжээний сувгаар тогтмол, шуурхай хүргэх;
  • Төв банкны ил тод, бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх хүрээнд олон нийтэд чиглэсэн мэдээлэл, харилцааны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;
  • УИХ-д мэдээлэл өгөх, УИХ-ын гишүүдэд Монголбанкны мэдээллийг тасралтгүй хүргэх;
  • Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нээлттэй, шуурхай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэвлэлийн хурал, албан мэдэгдэл, ярилцлага, нийтлэл, сурвалжилгаар дамжуулан албан ёсны байр суурийг илэрхийлэх;
  • Хэвлэл, цахим орчинд түгээгдэж буй эдийн засаг болон Төв банкны үйл ажиллагаатай холбоотой мэдээлэлд мониторинг хийх, удирдлагад мэдээлэх;
  • Ташаа мэдээлэлд шуурхай хариу арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулах, удирдлагад танилцуулах, залруулга хийх замаар олон нийтийн итгэлийг бэхжүүлэх;
  • Иргэдээс ирүүлсэн санал, гомдолд дүн шинжилгээ хийж, холбогдох нэгжтэй хамтран хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх;

Санхүүгийн боловсролын чиглэлээр:

  • Санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх бодлого боловсруулах хэрэгжүүлэх;
  • Төв банкны үндсэн үйл ажиллагаа болон мөнгөний бодлогын хэрэгжилт, түүний үр нөлөөг зорилтот бүлгүүдэд таниулах  чиглэлээр эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах; 
  • Олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх;
  • Олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх хүрээнд олон улсын туршлагаас судлах, сургалтын чанар, арга зүйг тогтмол сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх;
  • Монголбанкны хэвлэмэл бүтээгдэхүүнийг хариуцах;

Хамтын ажиллагааны чиглэлээр:

  • Монголбанкны гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;
  • Монголбанктай харилцаатай олон улсын байгууллага, гадаад улсын төв банк,  бусад холбогдох байгууллагуудтай харилцах, гадаад харилцааны өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах;
  • Төв банкны үйл ажиллагааг гадаад оронд сурталчлах;
  • Монголбанкны гадаад, дотоод арга хэмжээ, төрийн  ёслол, хүндэтгэлийн болон хамтарсан үйл ажиллагаа, хурал, уулзалтыг зохион байгуулах;
  • Засгийн газар хоорондын комиссын ажлын хүрээнд Монголбанкны оролцоог тодорхойлж, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн байгууллагатай хамтран ажиллах;   
  • Гадаад улс, олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтарасан уулзалт, хурал, семинар, сургалтын арга хэмжээг зохион байгуулах;   
  • Монголбанкны бичгийн орчуулгын материалд хяналт тавих;
Бидний тухай