A-
A
A+

Мөнгөний бодлогын газар

Мөнгөний бодлогын газрын захирал: Б.Баярдаваа

Мөнгөний бодлогын газар нь макро эдийн засгийн тогтвортой байдал, дотоод үнийн тогтвортой байдлыг хангах хүрээнд эдийн засгийн шинжилгээ хийх, мөнгөний болон макро зохистой бодлогыг боловсруулах үндсэн үүрэгтэй бүхий дараах чиг үүрэгтэй байна:

Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн чиг үүрэг

  • Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулах, хэрэгжилтийг хангах;
  • Гадаад валютын ханшийн талаар баримтлах бодлогыг боловсруулах;
  • Эдийн засгийн ирээдүйн төлөв, түүнийг илтгэх гол үзүүлэлтүүд (инфляц, эдийн засгийн өсөлт, мөнгөний нийлүүлэлт гэх мэт)-ийн төсөөлөл, бодлогын шинжилгээнд үндэслэн мөнгөний бодлогын талаар авах арга хэмжээний саналыг боловсруулж, Монголбанкны удирдлага, Мөнгөний бодлогын зөвлөлд танилцуулах;
  • Эдийн засгийн судалгаа, шинжилгээ, төсөөлөл хийхэд ашиглагдах загваруудыг сайжруулах, шинээр хөгжүүлэх;
  • Мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх үүднээс бодлогын шийдвэр, арга хэмжээг олон нийтэд тайлбарлаж хүргэх;
  • Төрийн эрх бүхий байгууллагаас ирүүлсэн бодлогын баримт бичигт санал өгөх;
  • Мөнгөний бодлогын хэрэгжих болон үйл ажиллагааны хүрээнд шинжилгээ хийх, санал боловсруулах.

Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн чиг үүрэг

  • Инфляцын гүйцэтгэл, ойрын төлөвийн шинжилгээ хийх;
  • Бодит сектор (эдийн засгийн салбарын болон эрэлтийн)-ын шинжилгээ хийх;
  • Гадаад секторын (төлбөрийн тэнцэл, экспорт-импортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний эрэлт/үнэ, гадаад эрэлт) шинжилгээ хийх;
  • Банк, санхүүгийн зах зээл, мөнгөний захын судалгаа шинжилгээ хийх;
  • Гадаад валютын ханшид нөлөөлсөн хүчин зүйлсийн судалгаа, шинжилгээ хийх;
  • Эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн богино хугацааны болон тухайн улирлын төсөөлөл, шинжилгээ хийх.

Макро зохистой бодлогын хэлтсийн чиг үүрэг

  • Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албаны үүргийг хэрэгжүүлэх, зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Зээлжих зэрэглэлийн шинжилгээ, зөвлөмж боловсруулах;
  • Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах чиглэлээр санал боловсруулах, танилцуулах;
  • Макро зохистой бодлогын шинжилгээг хийж, бодлогын санал боловсруулах;
  • Макро зохистой бодлогын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр холбогдох газар, нэгжүүдтэй хамтран ажиллах;
  • Санхүүгийн тогтолцооны шинжтэй эрсдэлийг илрүүлэх, бууруулах чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, бодлогын санал боловсруулах чиглэлээр хамтран ажиллах;
  • Бодлогын шийдвэр, түүний үндэслэлийг олон нийтэд тайлбарлаж, түгээх;
  • Санхүүгийн тогтвортой байдлын тайлан боловсруулах, нийтэд мэдээлэх.
Бидний тухай