A-
A
A+

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 

2025-08-19 10:03 | Мэдээ

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Удирдах зөвлөлийн гишүүд болох Бертран Фурно тэргүүтэй төлөөлөгчид болон Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин, бусад холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, 2025 оны 7 дугаар сарын эцсийн байдлаар улсын инфляцын түвшин 8.1 хувьд буюу Төв банкны зорилтот түвшинд тогтвортой хадгалагдаж буйг онцлон тэмдэглэв.

Талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, Монгол Улсын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцож, эдийн засгийн сэргэлтийн үйл явц, уул уурхайн бус салбар, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.