A-
A
A+

Төлбөрийн тэнцлийн 2015 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэл

2015-11-03 00:00 | Мэдээ

Урсгал тэнцэл 485.8 сая ам.долларын алдагдалтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс алдагдал 67%-иар буюу 978.5 сая ам.доллараар буурсан. Үүнд барааны гадаад худалдааны дансны ашиг 3 дахин буюу 638.5 сая ам.доллараар өсч, үйлчилгээний гадаад худалдааны алдагдал 50%-иар буюу 604.1 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

 

Хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 555.1 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 35%-иар буюу 296.6 сая ам.доллараар буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь Монгол Улсад орох шууд хөрөнгө оруулалтын урсгалаар тайлбарлагдаж байна. Харин бусад хөрөнгө оруулалтын алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 106%-иар буюу 142.5 сая ам.доллараар буурчээ. 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл