A-
A
A+

Монголбанк 2025 онд 16.3 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2025 оны 12 дугаар сард 2,775.4 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 16.3 тонн үнэт металл, үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 880.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,950.3 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал  0.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны   12 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 490,374.67 төгрөг байв.