“Эрдэм шинжилгээний бага хурал”-д оролцохыг урьж байна
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл туурвихад уриалан сэдэлжүүлж дэмжих, бүтээлийг нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлогын шийдвэр гаргалтад оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас их дээд сургуулийн оюутнуудын дунд “Эрдэм шинжилгээний бага хурал”-ыг 5 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Хуралд оролцох судалгааны бүтээлийг 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 18:00 цаг хүртэл хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүлээн авна.
Уралдааны удирдамжтай энд дарж танилцана уу.
