A-
A
A+

“Делл технологи” компанийн төлөөллийг хүлээн авч уулзав

2026-09-15 16:01 | Мэдээ

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар  “Делл технологи”  (Dell technologies) компанийн хөгжиж буй орны бүс нутаг хариуцсан захирал Мак Чин Ва, Ази Номхон далайн бүс нутгийн дижитал технологи хариуцсан захирал Ажаз Мунсиф нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар  хиймэл оюун ухааны салбарын хөгжил, хэрэглээ ирээдүйн чиг хандлагын талаар санал солилцож,  Төв банк болон банк санхүүгийн салбарын цахим шилжилтэд  хиймэл оюун ухааныг ашиглах, суурь дэд бүтэц, дата төвийг байгуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг солилцох, туршлага судлах  боломжийн талаар ярилцлаа.

Монголбанк нь 2023 оноос Их өгөгдлийн системийг нэвтрүүлсэн бөгөөд уг ажлын хүрээнд цугларч байгаа дата өгөгдөл нь дараагийн шатны хиймэл оюуны загварыг ажиллуулах үндсэн суурь болж байна.