A-
A
A+

Монголбанк 9 дүгээр сард 2,029.2 кг үнэт металл худалдан авлаа

2026-10-01 17:00 | Мэдээ

Монголбанк 2026 оны 9 дүгээр сард 2,029.2 кг үнэт металл худалдан авсан бөгөөд оны эхнээс өссөн дүнгээр тусгай зөвшөөрөл бүхий 110 аж ахуйн нэгж, үнэт металлын арилжаа эрхлэгч 39 иргэдээс нийт 14.0 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 42.1 хувиар өссөн үзүүлэлт юм. 

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2026 оны 9 дүгээр сард 1 грамм алт худалдаж авах дундаж үнэ 501,717.18 төгрөг байв.