A-
A
A+

Журмын төсөлд санал авч байна

2026-10-12 11:54 | Мэдээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/211 дугаар “Монголбанкны зөвшөөрлийн цахим системийг нэвтрүүлэх тухай” тушаалын дагуу зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг зохицуулсан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны А-116 тушаалаар баталсан “Гадаадын банкны салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журам”, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны А-262/262 тоот хамтарсан тушаалаар баталсан “Хувьцаат компани хэлбэртэй банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-уудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаалын төсөлд олон нийтээс санал авч байна.

“Гадаадын банкны салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журам” 

“Хувьцаат компани хэлбэртэй банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ын төслүүдтэй линкээр орж танилцана уу.

Журамд нэмэлт оруулах тухай тушаалын төсөлтэй ЭНД дарж танилцана уу. 

Саналаа anuujin.b@mongolbank.mn хаягаар ирүүлнэ үү.